Монгол төрийн итгэмжлэл
Чадварлаг, туршлагтай хамт олон таныг хүлээж байна.Эс Эф Си Эс ХХК нь Органик хүнс, тэжээлийн болон Хөдөө аж ахуйн зохистой дадал (GAP)-ын баталгаажуулалтын Монгол Улсын анхны итгэмжлэгдсэн байгууллага боллоо.
Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын ХӨНДЛӨНГИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ дараах хамрах хүрээнд гүйцэтгэх хариуцлагатай үүргийг Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн А/181 дугаар тушаалаар олголоо.
- Органик хүнс, тэжээл;
- Хөдөө аж ахуйн зохистой дадал;
- Тариа буудай, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн;
- Сүү, сүүн бүтээгдэхүүн;
- Чихэр, чихрэн бүтээгдэхүүн;
- Жимс, жимсээр хийсэн бүтээгдэхүүн;
- Ногоо, ногоогоор хийсэн бүтээгдэхүүн.
Бид Монгол төрийн итгэлийг дааж, хариуцлагатай ажиллах болно.