Баталгаажуулалтын тэмдэг, хэрэглэх заавар
Татах | Татах | Татах | Татах | Татах | Татах | Татах |
1. Хамрах хүрээ
Энэхүү баримт бичигт баталгаажуулсан менежментийн тогтолцооны талаар хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх, хэрэглэгчдэд баталгаажуулалтын талаар итгэл төрүүлэх, баталгаажуулалт хийлгэсэн байгууллага өөрийн үйл ажиллагааг сурталчилж баталгаажуулалтын гэрчилгээ, тэмдгийг хэрэглэх аргыг тогтоосон.
2. Норматив эшлэл
Тохирлын үнэлгээ - Гуравдагч талын (хөндлөнгийн) тохирлын тэмдэгт тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17030 : 2004
Тохирлын үнэлгээ - Менежментийн тогтолцооны аудит, баталгаажуулалт гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага - 1-р хэсэг: Шаардлага MNS ISO/IEC 17021-1:2020
ЭС ЭФ СИ ЭС ХХК-ийн МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЖУРАМ SFCS-CB-CP-01
3. Нэр томъёо, тодорхойлолт
Энэхүү баримт бичигт дараах онцлог нэр томъёог хэрэглэнэ.
баталгаажуулалт
бүтээгдэхүүн, тогтолцоо нь тогтоосон шаардлагад нийцэж буйг хөндлөнгийн этгээд бичгээр нотлох ажиллагааг;
итгэмжлэл
аливаа байгууллага, эсхүл хувь хүн нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх чадавхтайг нь эрх бүхий байгууллагаас тогтоож албан ёсоор хүлээн зөвшөөрөх ажиллагааг;
гуравдагч талын тохирлын тэмдэг
үйл явц, ажилтан, тогтолцоо буюу байгууллага нь тогтоосон шаардлагад тохирсныг зааж буй, гуравдагч талын тохирлын үнэлгээг гүйцэтгэдэг байгууллагаас олгодог, хамгаалалттай (баталгаат) тэмдэг;
гуравдагч талын тохирлын тэмдэг эзэмшигч
гуравдагч талын тохирлын тэмдгийг хууль ѐсоор эзэмшигч байгууллага буюу хувь хүн
гуравдагч талын тохирлын тэмдэг олгогч
гуравдагч талын тохирлын хэрэглэх эрх олгодог байгууллага
мониторинг
тогтолцоо, үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээний эсвэл үйл ажиллагааны байдлыг тодорхойлох
4. Баталгаажуулалтын тэмдэг
4.1 Баталгаажуулалтын байгууллагын тэмдэг нь Хавсралт 1-д үзүүлсэн загвартай байна.
4.2 Баталгаажуулалтын тэмдгийн өнгө хар ба цагаанаар эсвэл Хавсралт 2-т баталсан өнгөний код байна.
4.3 Баталгаажуулалтын тэмдгийг загварын дагуу томруулах буюу багасган хэрэглэж болох ба харьцааг нь алдагуулахгүй байна.
4.4 Баталгаажуулалтын тэмдэг нь дараах хэлбэртэй байна. Үүнд:
-Certified ISO 9001:2015
-Certified ISO 14001:2015
-Certified ISO 22000:2018
-Certified ISO 45001:2018 гэх мэт стандартын дугаар батлагдсан оны хамт бичигдсэн байна.
4.5 Баталгаажуулалтын тэмдгийг баталгаажуулалт хийлгэсэн байгууллагууд зөвхөн баталгаажуулалтын хамрах хүрээнд, хүчинтэй хугацаанд хэрэглэх эрхтэй.
5. Баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээ олгох
5.1 Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалтын хамрах хүрээнд хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд баталгаажуулалтын гэрчилгээг хэвлэж, тэмдэг, тэмдэг хэрэглэх журмын хамт өгнө.
5.2 Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагад баталгаажуулалтын гэрчилгээг монгол, англи хэлээр тус бүр 2 хувь хэвлэж өгнө.
5.3 Баталгаажуулалт хийлгэсэн байгууллага нь баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээг буруугаар ашигласан тохиолдолд баталгаажуулалтыг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээг авна.
5.4 Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, цуцалсан, гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд баталгаажуулалтын тэмдгийг хэрэглэхийг хориглоно.
5.4 Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, цуцалсан тохиолдолд баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээг ажлын 5 хоногийн дотор баталгаажуулалтын байгууллагад буцааж өгнө.
6. Баталгаажуулалтын тэмдэг хэрэглэх, зохицуулах
6.1 Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагууд баталгаажуулалтын тэмдэгийг дараах байдлаар хэрэглэнэ.
а. хэвлэл, сурталчилгааны материал
б. танилцуулга, байгууллагын хэвлэл
в. ажлын тайлан
г. баримт бичгүүд, бичгийн хэрэгслүүд
д. зар сурталчилгаа, урамшууллын мэдээллүүд
е. байгууллагын дотор хана, мэдээллийн самбарууд
ё. үзэсгэлэнгийн танилцуулга, вебсайт
ж. Электорон захидал
6.2 Баталгаажуулалтын тэмдгийг бүтээгдэхүүн дээр шууд тавьж болохгүй. Бүтээгдэхүүний дээж, сорьцод байршуулахгүй.
7. Баталгаажуулалтын гэрчилгээ хэрэглэх, зохицуулах
7.1 Баталгаажуулалтын байгууллагын нэр, хаяг болон бусад өөрчлөлтүүд орсон бол баталгаажуулалтын байгууллага гэрчилгээг дахин хэвлэж өгнө.
7.2 Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, цуцалсан, гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд баталгаажуулагдсан тухай мэдээлэл, сурталчилгааг зогсооно.
7.3 Баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтын гэрчилгээг буруугаар ашиглах, баталгаажуулагдсан эрх зүйн байдлын талаар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах байдлаар илэрхийлсэн бол анхааруулах, баталгаажуулалтыг түдгэлзүүлэх, цуцлах зэрэг арга хэмжээг авна.
7.4 Баталгаажуулагдсан тухайгаа хэвлэлд нийтлэх эсвэл мэдээллийн хэрэгслээр түүний талаар дурьдахдаа баталгаажуулалтад хамрагдсан үйл ажиллагааны хамрах хүрээг заавал дурьдана.
8. Баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээний хэрэглээнд мониторинг хийх
8.1 Баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээжсэн байгууллагуудад баталгаажуулалтын гэрчилгээ, тэмдгийг хэрхэн ашиглах тухай журмыг танилцуулах ба хэрхэн ашиглаж байгаад хагас жил тутам мониторинг хийж байна. Мониторингийн дагуу дүгнэлт гаргаж харилцагч байгууллагуудад мэдээлэл өгнө.
8.2 Баталгаажуулагдсан байгууллагуудын гэрчилгээ, тэмдэг хэрхэн хэрэглэж байгаа тухай гомдол ирсэн тохиолдолд шуурхай мониторинг хийж хoлбогдох арга хэмжээ авна.