card

Экспортын  тохирлын гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ гэдэг нь: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуулийн

4.1.11-д .“Тохирлын гэрчилгээ” гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.

1. Иргэн аж ахуйн нэгийн хүсэлт, албан тоот, өргөдөл – /маягт 1-ийн дагуу/

2. Иргэний цахим үнэмлэхний хуулбар /хувь хүн/, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Худалдах, худалдан авах гэрээ

4. Бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн дүнгийн мэдүүлэг

5. Бүтээгдэхүүнд сорилт, туршилт хийгдсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ сорилтын дүн

6. Мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл /зөвхөн шаардлагатай тохиолдолд/

7. Үйлчилгээний төлбөр тушаасан баримт

Холбоо барих: 99845867, 94999347