Мэндчилгээ
Манай компани нь Монгол Улсад чанар болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх үйлст хувь нэмэрээ оруулахаар 2014 онд байгуулагдсан билээ.
Монгол улсын хөгжил дэлхийн хүн төрөлхтөний бий болгосон үнэт зүйл буюу стандартыг баримжаалах цаг аль хэдийн болсон ба Стандарт -дэлхийн хөгжлийн түлхүүр, Чанар бидний зорилт гэдэг нь өндөр хөгжил бүхий Монгол орны хөгжлийг тодорхойлох ойлголтуудын нэг мөн юм.
Аж ахуйн нэгж, бүх чиглэлийн бизнесийн байгууллага Удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж ажиллах нь үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах байгууллагын соёлыг бий болгон байгууллагын үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжтой болно.