Гомдол, зарга барагдуулах журам
Гомдол барагдуулах
Менежментийн тогтолцооны баталгаажуулалт хийлгэхээр хамтран ажиллаж буй харилцагч байгууллагаас албан бичгээр ирүүлсэн гомдлыг хүлээн авах, удирдлагад мэдээлэх, гэрээнд заасан нөхцөлийн дагуу хийгдсэн ажлын хүрээнд гомдлын шалтгааныг судалж тогтоох, дүгнэлт гаргах, залруулах арга хэмжээг авах, гомдлыг барагдуулах, асуудлыг шийдвэрлэх, давтан гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүхэлд нь хамаарна.
Зарга барагдуулах
Менежментийн тогтолцооны болон бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалт хийлгэхээр хамтран ажиллаж буй харилцагч байгууллагаас албан бичгээр ирүүлсэн заргыг хүлээн авах, бүрэн хариуцах, удирдлагад мэдээлэх, гэрээнд заасан нөхцөлийн дагуу хийгдсэн ажлын хүрээнд шалтгааныг судалж мөшгих, дүгнэлт гаргах, залруулах арга хэмжээг авах, заргыг шийдвэрлэх, давтан гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүхэлд нь хамаарна.