card

Манай компани нь Монгол Улсад чанар болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх үйлст хувь нэмэрээ оруулахаар 2014 онд байгуулагдсан билээ. Монгол улсын хөгжил дэлхийн хүн төрөлхтөний бий болгосон үнэт зүйл буюу стандартыг баримжаалах цаг аль хэдийн болсон ба Стандарт -дэлхийн хөгжлийн түлхүүр, Чанар бидний зорилт гэдэг нь өндөр хөгжил бүхий Монгол орны хөгжлийг тодорхойлох ойлголтуудын нэг мөн юм. Аж ахуйн нэгж, бүх чиглэлийн бизнесийн байгууллага Удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж ажиллах нь үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах байгууллагын соёлыг бий болгон байгууллагын үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжтой болно. Эс Эф Си Эс ХХК нь ISO 9001:2015, ISO 14001, ISO 45001, ISO 22000, ISO 21001 стандартын баталгаажуулалтыг олон улсын ISO 17021 цуврал стандартын дагуу хийж, гэрчилгээ олгож буй үндэсний баталгаажуулалтын компани юм. Бид байгууллагын хөгжил, хамт олны бүтээлч санал санаачлагыг дэмжин хөгжүүлэх, тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг түгээж удирдлагын сайн тогтолцоотой аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.

 

"ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА."

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ӨНӨРЖАРГАЛ