КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Эс Эф Си Эс ХХК

Бүтээгдэхүүн, үйл явц, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага

Тогтвортой хөгжлийн төлөө
Үйлдлээрээ нэгдье!

Эс Эф Си Эс ХХК нь Монгол Улсад чанар болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх үйлст хувь нэмэр оруулахаар 2014 онд байгуулагдсан.

Аж ахуйн нэгж, бүх чиглэлийн бизнесийн байгууллага Чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж ажилласнаар үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах байгууллагын соёлыг бий болгон байгууллагын үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжтой болдог.

Бид байгууллагын хөгжил, хамт олны бүтээлч санал санаачлагыг дэмжин хөгжүүлэх, тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг түгээж удирдлагын сайн тогтолцоотой аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.

Компанийн танилцуулга · PDF ↗
SFCS — Монгол Улсаас дэлхийд
Эс Эф Си Эс ХХК · 2026 оны танилцуулга

Алсын хараа

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээний байгууллага болно.

Эрхэм зорилго

Бид олон улсын жишигт нийцсэн тохирлын үнэлгээний үйлчилгээг шударга, хариуцлагатай үзүүлнэ.

Үнэт зүйлс

Шударга байдал · Хариуцлага · Хамтын зүтгэл

ЧАНАРЫН БОДЛОГО

Манай зарчим

Бид олон улсын болон үндэсний стандарт, итгэмжлэлийн шаардлагад нийцсэн тохирлын үнэлгээний үйлчилгээг үзүүлж, байнга сайжруулж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, чанартай баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлнэ.

1

Хараат бус, шударга байдал

Баталгаажуулалтын үйл ажиллагаанд хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэжлийн ёс зүйтэй хандаж, бодитой, үнэн зөв шийдвэр гаргана.

2

Хэрэглэгчийг дээдлэх

Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, хүлээлтийг ямагт эрхэмлэж, тэдний сэтгэл ханамжийг байнга үнэлж, баталгаажуулалтын үнэ цэнийг хамтран бүтээнэ.

3

Чадамжтай хүний нөөц

Баталгаажуулалтын ажилтан, оролцогч талуудын мэдлэг, ур чадвар, хандлагыг тасралтгүй сайжруулж, чадамжтай, сэтгэлтэй мэргэшсэн баг бүрдүүлнэ.

4

Чанарын менежментийн тогтолцоо

Баталгаажуулалтын үйл ажиллагаанд хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэжлийн ёс зүйтэй хандаж, бодитой, үнэн зөв шийдвэр гаргана.

5

Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал

Үйлчлүүлэгчдийн болон хамтран ажиллагчдын өмнө тусгайлан хүлээсэн үүргийн дагуу мэдээллийн аюулгүй байдлыг чандлан хамгаална.

Бодлого, баримт бичгийн сан →

Холбоо барих

Төв оффис

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 63-Б байр, 1 тоот.

Даваа–Баасан · 09:00–18:00
Бямба, Ням · Амарна

Бидэнтэй холбогдох

+976 72109208
+976 8609 5523
+976 7266 5078
info@sfcs.mn

Баталгаажуулалтын хүсэлт:
sfcscertification@gmail.com