card

Олон улсын органик хөдөө аж ахуйн хөдөлгөөний холбоо (IFOAM)-ны стандартын итгэмжлэл

Манай компани Олон улсын органик хөдөө аж ахуйн хөдөлгөөний холбоо (IFOAM)-ны стандартын дагуу АНУ-ын IOAS итгэмжлэлийн байгууллагын анхан шатны үнэлгээнд амжилттай хамрагдлаа. Энэхүү стандартын баталгаажуулалт хийх эрхийг авсанаар дотоодын органик бүтгээгдэхүүн үйлдвэрлэгч нарт Органик гэсэн тодотголтойгоор нэмүүн өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ экспортлоход чухал ач холбогдолтой юм.

Органик үйлдвэрлэл, боловсруулалтын Олон улсын органик хөдөө аж ахуй хөдөлгөөний холбоо(FOAM)-ны стандартын мэдлэг олгох сургалт, баталгаажуулалтыг хийж байна. Анхны баталгаажуулалтад АПУ Дэйри ХХК, Баянбүрд ногоон төгөл ХХК хамрагдаад байна. Цаашид Органик хөдөө аж ахуйг дэмжих, баталгааажуулах, олон улсад Монгол улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг таниулах боломж бүрдлээ.

Зургийн сан